Skip to main content

Урам Хуга!!

   Би ч ёстой найгүй ЗОЖИГхүн болчихжээ дээ.  Энд хамт байхгүй болохоороо л найзуудтайгаа холбоогүй байдаг байх гэж бодсон чинь бишээ угаасаа л хүнтэй холбоо барих даа ИХ муу хүн юм байна. Тэр нь бүүр даамжираад ужиг болчихсон байна. Утас дуугарвал авч яридаг болохоос өөр ямар ч үйлдэл алга......

  Ер нь найз гээд байхаар ч хүн алга ч юмуу амраад явцан ч юмуу. Хамт үзэлцээд л бужигнаад байхгүй бол надад орон зай ч гэж байхгүй болчихсон юм шиг.......хэсэг сайхан байсан ч одоо бол зүгээр л буцаад явмаар эсвэл гэрээсээ хамраа ч цухуйлгахгүйгээр баймаар байна..... Дахиад хэдэн жил хол байвал эргээд ирэх энд амьдрах хүсэл надад төрөх болов уу? заа яахав аав ээжээ гээд л байя гэвэл байх л байх даа.

   Би ч тэгээд усан хаясан чулуу зан гаргаж сураагүй биш дээ. Ер нь л би нэг тийм хүн юм байлгүй дээ....нам чимээгүй таг болчихдог.... уурласан, гомдсон, тоохгүй байгаа, зугтааж байгаа нь ялагдахгүй...
 ....Юун таних танихгүй хүн.... бүүр аав ээж ах эгч нар хүртэл цаатахнаас чинь сурагтай юу гэж хоорондоо ярилцдаг байхад.....шинэ найзууд эхлээд гомдоно сүүлдээ бол бүүр дөжирчихнө. Ямар сайн даа л нойтон чулуу минь гэх билээ дээ.

Хүн юм бичвэл уг нь заавал хариу бичээд л байдаг юм. Тэгсэн мөртлөө санаачлагаараа бичиж ярина гэж ёстой байхгүй дээ. Хүлээвэл бухын доотохыг харж үнэг турж үхнэ гэдэг л болно.... 
  Яагаад ийм зан гаргаад байгаа юм бэ холбоотой амьдарья ТНН гуай гэхээр..........зааа сонин сайхан  юу л байв гэж дээ. Яах гэж ярих юм? ямар хэрэг байгаан? ямар нэг шалтгаан байхгүй бол юугаа хийдэг юм? гэж бодно.Заавал нэг шаардага гарвал л холбоо баридаг. Албаны царай гаргаад суучихна даа.....Түүнээс уйдаад ч юм уу зүгээр л мэнд мэдэх гэдэг хувилбар бараг л мэддэггүй юм шиг байгаа юм. Хичнээн удаа хэлсэн ч сурсан юмыг сураар боодоггүй гээд........яахаараа яаж хүмүүжхээрээ ийм болчдог юм бүү мэд......ээ дээ нилээн ороомогтой л гар даа.....

"....Гайгүй залуу байвал эргүүлж байгаад суух л хэрэгтэй ш дээ. Чам шиг хүн бол тэгээд нээх хөдөлгөөнтэй сэргэлэн уйгагүй хүнд уураглуулчихна даа" гэж ангийн хүүхэд шууд пал хийтэл хэлсэн нь нээрээ үнэн дээ. Би угаасаа л яг тэгнэ л дээ байж байгаа нь......

Нээрээ урам хугарч байна. Ямар сонин төрлийн хүн бэ?

/Сэтгэлийн ГҮНд нэвтэрч байж л миний энэ утгатай утгагүй ааш занг жаахан гадарладаг болох байх даа. Тэрнээс наана ч зангууны үлгэр л биз. Би өөрөө ч учрыг нь олохгүй тэвчээр алдрах дөхөх юм. /

Comments

Popular posts from this blog

Монголын хуримлах ёсон

Найр найрын дундаас хамгийн халуун дотно, сүр жавхлантай, чухал билэгдэлтэй бөгөөд насан туршид ганц удаа тэмдэглэдэг нь хурим юм. Хэдийгээр хоёр талын сүйт бүсгүй, хархүү хоёр ёс заншил дагадаггүй байсан ч, өөрийн болон хадмын талын эцэг эх, уригдах зочид, монгол уламжлалаа хүндэтгэн хуримыг жамынх нь дагуу ёслол төгөлдөр гүйцэтгэх нь зөв юм. Хуримын цайллага хэрхэн болсноор залуу хосын амьдралын цаашдын зам мөрийг тодорхойлдог монгол ёс заншил өнөөдөр ч хадгалагдсаар байгаа. Доор өгүүлсэн ёс заншлыг хот газар бүгдийг нь үйлдэх боломжгүй учраас, заримыг нь орлуулан ёслож болно. Бэр болон хүргэн шинжих ёс Монголчууд эрт үеэс охиноо хадамд гаргахын өмнө хүргэн болох хүнээ шинжиж сайн хань болох хүн мөн үү гэдгийг урьдчилан мэдэцгээдэг байжээ. Айл гэрийн сүлд, өмөг түшиг болсоор ирсэн эзэн хүний таван шинж байдаг. Алсын хараатай, холч ухаантай, өршөөнгүй сэтгэлтэй, эв найртай, эрхэмсэг ёсыг сахиж чадвал өрх гэрийн эзэн болж чадна гэж үздэг. Хүүхний эцэг эх ивээл жилтэй хүнийг с...

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

ТИТЭМ ҮГ - “Зориг Эс Хүрвэл Ухаан Эс Хүрнэ”

  Монголын хүүхэд залуус бүгдээрээ суу билэгтэн болж чадахгүй ч сурч мэдсэн, ажилсаг бүтээлч, зөв хүн байж лавтай чадна. Аливаа зүйлийг бүтээхэд биеэ мэдэх мэдэл, өөртөө итгэх итгэл, эр зориг хэрэгтэй. “Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал” гэсэн монгол үг бий. Биеэ мэдэх гэдэг нь бүтээх үйлс, хүрэх зорилгоо ухаандаа бодон тунгааж, сэтгэлдээ мэдэрч, тэр бүгдээ бүтээх өөрийн чадал бололцоондоо гүн бат итгэх, улмаар эргэлт буцалтгүй итгэл үнэмшил болгох хувь хүний чадвар юм. “Биеэ мэдэж, бяраа таних”-ыг өвөг дээдэс бидэнд сургамжлан захисан. Энэ нь биеийн бярыг хэлэхээсээ ухааны бядаа танихыг илүүтэй бодсон хэллэг юм. Тэгээд ч биеийн бөхөөр нэгийг давна, ухааны бөхөөр олныг давна гэж хэлэлцэж ирсэн нь эрдэм ухааныг эрхэмлэх гүн гүнзгий утга агуулгатай билэг сургаал билээ. Өөртөө итгэх гэдэг нь өөрийн хүчиндээ итгэх ухаан чадал, сэтгэлийн тэнхээ, үйлдлийн даац билээ. Сурах, бүтээх чамбай хүсэл төрж, даацтай зорилго өмнөө тавьсан бол түүнийхээ төгс үр дүнг үзэх өөрийн итгэл гуй...