Skip to main content

Агаарт

Агаар дээрээс
Өндрөөр нисэхэд хүн бүрт янз бүрийн л бодол төрдөг байх. Хамгийн анх харахад их гүн  сэтгэгдэл төрж байлаа.
 ....16мянган км дээрээс юу бодогддог вэ?.... Үүлс тээр доор цөн түрж байгаа мэт харагдана. /Цөн түрэх гэдэг нь хавар болохоор их гол гэсэж ус мөс цас холилдон урсахыг хэлнэ зөв үү хэхэ. Их голуудаа хадлаа даа гэж болохоор их голууд голгүй хөлдөхийг хэлдэг зөв үү :)/ ... Хөвсөлзсөн зөөлхөн дунд нь сэлээд л шумбаад л явж баймаар их сайхаан....
...Үүл далайн түвшнээс дээш ... км завсарт хоёр давхарга үүсгэн байдаг гэж заалгасан боловч, Яг үүлсээс дээгүүр хэзээ ч бороо цас ордоггүй аянга цахилгаан цахидаггүй гэж бодож байсангүй. Бороо орохоор золтой л сансраас орж байгаа чинээ санаж байсангүй хэхэ.  Ер нь үүлнээс дээш яг юу байх уу гэж бодож байсан юм болов уу? ... Яалтчгүй од мичид байгааг нь л мэддэг байсан юм...Уг нь одон орон сансар ертөнц байгалийн зохирол гээд сонирходог хүн шиг л байсан юм :P

 ...Бас бүх юм ийм жижигхэн... амиа тавьж насаа зориулж байж авдаг тэр үнэтэй эд агуурс нь ийм өчүүхэн зүйл байхад яагаад түүний төлөө тэгэж зовж шаналах ёстой байдаг юм болоо? Яагаад өчүүхэн зүйлээс болж бухимдаж бачуурдаг юм болоо? Тэгээд л тэнэг тэнэг юмны төлөө амиа золидог нөхдүүд бол хэцүү дээ хэцүү. Ер нь юмыг жаахан томоор бүхлээр харж байх хэрэгтэйг ойлгож авч байлаа. Амь гэдэг зүйл хичнээн чухал билээ дээ. Түүнээс чухал зүйл ер нь байдаггүй бусад нь бол юу юм бэ? Үртэс... эд агуурсйг хэрэглэх амь хажууд нь үгүй бол бусад нь үнэ цэнэгүй өчүүхэн...

                                                                               2014.7.5

Comments

Popular posts from this blog

Монголын хуримлах ёсон

Найр найрын дундаас хамгийн халуун дотно, сүр жавхлантай, чухал билэгдэлтэй бөгөөд насан туршид ганц удаа тэмдэглэдэг нь хурим юм. Хэдийгээр хоёр талын сүйт бүсгүй, хархүү хоёр ёс заншил дагадаггүй байсан ч, өөрийн болон хадмын талын эцэг эх, уригдах зочид, монгол уламжлалаа хүндэтгэн хуримыг жамынх нь дагуу ёслол төгөлдөр гүйцэтгэх нь зөв юм. Хуримын цайллага хэрхэн болсноор залуу хосын амьдралын цаашдын зам мөрийг тодорхойлдог монгол ёс заншил өнөөдөр ч хадгалагдсаар байгаа. Доор өгүүлсэн ёс заншлыг хот газар бүгдийг нь үйлдэх боломжгүй учраас, заримыг нь орлуулан ёслож болно. Бэр болон хүргэн шинжих ёс Монголчууд эрт үеэс охиноо хадамд гаргахын өмнө хүргэн болох хүнээ шинжиж сайн хань болох хүн мөн үү гэдгийг урьдчилан мэдэцгээдэг байжээ. Айл гэрийн сүлд, өмөг түшиг болсоор ирсэн эзэн хүний таван шинж байдаг. Алсын хараатай, холч ухаантай, өршөөнгүй сэтгэлтэй, эв найртай, эрхэмсэг ёсыг сахиж чадвал өрх гэрийн эзэн болж чадна гэж үздэг. Хүүхний эцэг эх ивээл жилтэй хүнийг с...

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

ТИТЭМ ҮГ - “Зориг Эс Хүрвэл Ухаан Эс Хүрнэ”

  Монголын хүүхэд залуус бүгдээрээ суу билэгтэн болж чадахгүй ч сурч мэдсэн, ажилсаг бүтээлч, зөв хүн байж лавтай чадна. Аливаа зүйлийг бүтээхэд биеэ мэдэх мэдэл, өөртөө итгэх итгэл, эр зориг хэрэгтэй. “Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал” гэсэн монгол үг бий. Биеэ мэдэх гэдэг нь бүтээх үйлс, хүрэх зорилгоо ухаандаа бодон тунгааж, сэтгэлдээ мэдэрч, тэр бүгдээ бүтээх өөрийн чадал бололцоондоо гүн бат итгэх, улмаар эргэлт буцалтгүй итгэл үнэмшил болгох хувь хүний чадвар юм. “Биеэ мэдэж, бяраа таних”-ыг өвөг дээдэс бидэнд сургамжлан захисан. Энэ нь биеийн бярыг хэлэхээсээ ухааны бядаа танихыг илүүтэй бодсон хэллэг юм. Тэгээд ч биеийн бөхөөр нэгийг давна, ухааны бөхөөр олныг давна гэж хэлэлцэж ирсэн нь эрдэм ухааныг эрхэмлэх гүн гүнзгий утга агуулгатай билэг сургаал билээ. Өөртөө итгэх гэдэг нь өөрийн хүчиндээ итгэх ухаан чадал, сэтгэлийн тэнхээ, үйлдлийн даац билээ. Сурах, бүтээх чамбай хүсэл төрж, даацтай зорилго өмнөө тавьсан бол түүнийхээ төгс үр дүнг үзэх өөрийн итгэл гуй...