Skip to main content

Аялалд...

Ар араасаа цаг цагаар урсан ирэх галт тэрэгнүүд,ойр ойрхон мэдээлэх, илүү үг үл хэлэх тэр албаны хоолой, хаашаа ч юм яаран сүлжилдэх  хүмүүс  тэр газраар явж өнгөрөх бүрийд сэтгэл тогтворгүй болж хаа нэг тийшээ ачаагаа баглаад хэзээ ч зогсохгүйгээр нэгэн хэмийн уртаас урт аяллалд гарахыг хүснэ.
Зогсоо зайгүй хийх юм, хийснээсээ илүү хийх ёстой гэж бодогдох зүйлс ар араасаа хөвөрсөөр хүний амьдрал ямар юутай завгүй юм бэ? Хэсэгхэн хугацааг ч гэсэн ямар ч ёстой гэсэн зүйлд баригдахгүй өнгөрөөхсөн. Амраж ч чадахгүй хэд хоногийн чөлөө байвч тэр хугуцаанд ч хийх юм хэдийнээ тодорсон. Бүх зүйлийг хаяд чөлөө гаргавч дараа дараагийн ээлжээ хүлээсэнд нь санаа сэтгэлийн уяа тасарна гэж үгүй юм. Хүсэл шунал, гүйцээх ажлын доор дарагдаж амьдралын утга учраа ч бодож амьсгаа авах чөлөө олдох нь бүү хэл мартагнуулаад байх шиг. Тэмцэж тэмцэж хийгээд хүрсэн юмгүй жаргалтай сайхнаа мэдсэн ч юмгүй хэн нэгнийг сайхан хайрлаж хайрлуулсан ч юмгүй. Зүгээр хэн нэгний томъёолсон замаар цаг хугацааны дэндүү давчууд шахагдан амьдрал хөврөх юм даа.

Хэзээ ч зогсохгүй галт тэргэнд суух, цасны тухай өнөөх бодлуудн минь ч гэсэн хэдэн хором хүчээр ч болов амс хийх гэсэн сэтгэлийн мөрөөсөл юм даа. Хэзээ ч үл сарних мөнхийн амгаланг хүсэмжлэх юм. Нэгэн борооны дараа үүл ярагдан наран гийхэд сар жилийн уртад чимх чимэхээр бэлдсэн ачаагаан хүртэл орхиод бужигнасан олондоо сайн сууцгааж байгаарай ч гэж хэлэхгүйгээр чив чимээгүйхэн эцэсийн зогсоол нь Мөнхийн амгалан хүрэх галт тэргэнд тухлаад одох болно.

Comments

Popular posts from this blog

Монголын хуримлах ёсон

Найр найрын дундаас хамгийн халуун дотно, сүр жавхлантай, чухал билэгдэлтэй бөгөөд насан туршид ганц удаа тэмдэглэдэг нь хурим юм. Хэдийгээр хоёр талын сүйт бүсгүй, хархүү хоёр ёс заншил дагадаггүй байсан ч, өөрийн болон хадмын талын эцэг эх, уригдах зочид, монгол уламжлалаа хүндэтгэн хуримыг жамынх нь дагуу ёслол төгөлдөр гүйцэтгэх нь зөв юм. Хуримын цайллага хэрхэн болсноор залуу хосын амьдралын цаашдын зам мөрийг тодорхойлдог монгол ёс заншил өнөөдөр ч хадгалагдсаар байгаа. Доор өгүүлсэн ёс заншлыг хот газар бүгдийг нь үйлдэх боломжгүй учраас, заримыг нь орлуулан ёслож болно. Бэр болон хүргэн шинжих ёс Монголчууд эрт үеэс охиноо хадамд гаргахын өмнө хүргэн болох хүнээ шинжиж сайн хань болох хүн мөн үү гэдгийг урьдчилан мэдэцгээдэг байжээ. Айл гэрийн сүлд, өмөг түшиг болсоор ирсэн эзэн хүний таван шинж байдаг. Алсын хараатай, холч ухаантай, өршөөнгүй сэтгэлтэй, эв найртай, эрхэмсэг ёсыг сахиж чадвал өрх гэрийн эзэн болж чадна гэж үздэг. Хүүхний эцэг эх ивээл жилтэй хүнийг с...

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

ТИТЭМ ҮГ - “Зориг Эс Хүрвэл Ухаан Эс Хүрнэ”

  Монголын хүүхэд залуус бүгдээрээ суу билэгтэн болж чадахгүй ч сурч мэдсэн, ажилсаг бүтээлч, зөв хүн байж лавтай чадна. Аливаа зүйлийг бүтээхэд биеэ мэдэх мэдэл, өөртөө итгэх итгэл, эр зориг хэрэгтэй. “Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал” гэсэн монгол үг бий. Биеэ мэдэх гэдэг нь бүтээх үйлс, хүрэх зорилгоо ухаандаа бодон тунгааж, сэтгэлдээ мэдэрч, тэр бүгдээ бүтээх өөрийн чадал бололцоондоо гүн бат итгэх, улмаар эргэлт буцалтгүй итгэл үнэмшил болгох хувь хүний чадвар юм. “Биеэ мэдэж, бяраа таних”-ыг өвөг дээдэс бидэнд сургамжлан захисан. Энэ нь биеийн бярыг хэлэхээсээ ухааны бядаа танихыг илүүтэй бодсон хэллэг юм. Тэгээд ч биеийн бөхөөр нэгийг давна, ухааны бөхөөр олныг давна гэж хэлэлцэж ирсэн нь эрдэм ухааныг эрхэмлэх гүн гүнзгий утга агуулгатай билэг сургаал билээ. Өөртөө итгэх гэдэг нь өөрийн хүчиндээ итгэх ухаан чадал, сэтгэлийн тэнхээ, үйлдлийн даац билээ. Сурах, бүтээх чамбай хүсэл төрж, даацтай зорилго өмнөө тавьсан бол түүнийхээ төгс үр дүнг үзэх өөрийн итгэл гуй...