"Цаг нь болж нөхцөл нь бүрэлдэхээр...." Мэддэг бүхнээ ярих албагүй харин ярьсан бүрээ мэддэг байх ёстой гэдэг байхаа. Чимээгүй байлаа гээд тэрний тухай яриагүй байлаа гээд огт мэддэггүй гэсэн үг биш биз дээ. Тухайн сэдэвийн дагуу ярилцаж үзэл бодлоо солилцож үзэж л аль хүртэл мэддэг гэдгийг нь багцаа авч болох. / цаад хүндээ ярих эрх өгөхгүй өөрөө яриад байхыг хэлээгүй шүү/ Хэнтэй Хаана Хэзээ гэх энэ гурван тохиол бүрдэж байж л ямар нэг яриа үр дүнд хүрдэг биз . Өглөөний цайн дээр ярих яриаг өдөр яриад яах юм. Орондоо ярих яриаг гадаа яриад яах юм. Ээжээсээ асуух юмаа ааваасаа асууж яах юм...... Юм бүрт өөрийн тохирсон цаг, газар, хүн гэж бий.... .....энэ бүх тохиол нь бүрдэж эс чадаваас олигтой үр дүн гарахгүй биз. Ихэвчлэн ийм " мэдрээгүй" харилцан яриа өрнүүлчихээд араас нь "би л мэднэ бусад нь бол бараг мэдэхгүй дээ, ....мэддэггүй юм билээ" гэх бодолтой үлддэг шиг санагддаг юм..... Тэгээд мэднэ гэснээ хаа хамаагүй яриад явна гэж юу ба
Энгийнээс энгийн