Skip to main content

Posts

Showing posts from March, 2015

..,

Мэдэхгүй чадахгүй юмаа буруу зөв хийж алдаж онож түүнээсээ ухаарч хүн сайжирдаг. Алдахаас айгаад чим чимээгүй зүв зүгээр суух нь харин буруу биш юм уу? хэлэх үг хийх үйлдэл бүрээ цаг минут бүр боддог гэж үү? Хүний ганц үг үйлдийн алдаан дээр дөрөөлж элдэв юм яриж хүн унтараадаг хүмүүс байх юм. *********************************************** Би ойлгохгүй...таньдаг сайн мэддэг гэж боддог хүмүүсийг ч мэдэхгүй болчих....үе үе өөрийгөө ч мэдэхгүй байж яаж хүнийг бүрэн ойлгох ч юм дээ... Хэнийг ч юуг эцэслэн дүнгэхийг хүсэхгүй тул надад бүү тулгал даа *********************************************************************** Өөр зүйлээс болж савлаад байдаг сэтгэл санааг минийх гэхийн учир алга. Минийх, би эзэн нь юм бол хэн ч юу ч зөвшөөрөлгүй өөрчлөх учиргүй ! Миний гэсэн орон зай руу халдаж намайг бүү сэтгэлээр унага л даа. Хүчтэй юм шиг хүчгүй хүн. Тоомжмргүй юм шиг эмзэг хүн

Аав ижий мину

   Үр хүүхэд төрлөө гэж баярлан суух тэр л өдрүүдэд жаргаасан байх даа. Аав Ээж хоёрыгоо.  Б.Лхагвасүрэн гуайн   " Хүн төрсөн цагаасаа л эхийгээ зовоох гэж төрсөн мэт байдаг. Эцэг э х нь өөрсдөө л баярлах шалтгаанаа олоод байгаа болохоос биш бид нар баярлуулаад байдаг юм болов уу?!"     Энэ үг чухам айхавтар онож хэлсэн үг юм даа. ТУС болохгүй бол ядаж л УС болохгүй амиа л тээж явцгаахсан гэж бодох юм даа.    Бодол сэтгэлд нь мөнхийн аргамжаатай эргэлдэж хором бүрт санаагаа чилээж санаашран суугаадаа тэр хоёр минь. Зүгээр явж байхад салахгүй тэр л зүрх сэтгэл нь зүгээргүй явахад яаж өмрөн унадагийг хэлж ч мэдэхгүй юмаа.....    "Хэрэггүй үгийн зэвээр  зүрхийг нь бүү шархлуул"  гэдэгчлэн дэмий  үг дуулгаж сэтгэлийг нь битгий зовоогоосой гэж л үр хүүхэд бүрээс нь чин сэтгэлээсээ хүснэ. Санаандгүй хэлсэн ганцхан үгийг чинь хэдэн арван шөнийн нойроо хугаслан бодож хононо. Үүр цайхыг харуулдан хэвтэхдээ минут тутамд ээлжлэн гэрэлтүүлж цагийн зүүний цохилт