Үр хүүхэд төрлөө гэж баярлан суух тэр л өдрүүдэд жаргаасан байх даа. Аав Ээж хоёрыгоо.
Б.Лхагвасүрэн гуайн
" Хүн төрсөн цагаасаа л эхийгээ зовоох гэж төрсөн мэт байдаг. Эцэг эх нь өөрсдөө л баярлах шалтгаанаа олоод байгаа болохоос биш бид нар баярлуулаад байдаг юм болов уу?!"
Энэ үг чухам айхавтар онож хэлсэн үг юм даа. ТУС болохгүй бол ядаж л УС болохгүй амиа л тээж явцгаахсан гэж бодох юм даа.
Бодол сэтгэлд нь мөнхийн аргамжаатай эргэлдэж хором бүрт санаагаа чилээж санаашран суугаадаа тэр хоёр минь. Зүгээр явж байхад салахгүй тэр л зүрх сэтгэл нь зүгээргүй явахад яаж өмрөн унадагийг хэлж ч мэдэхгүй юмаа.....

"Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг нь бүү шархлуул" гэдэгчлэн дэмий үг дуулгаж сэтгэлийг нь битгий зовоогоосой гэж л үр хүүхэд бүрээс нь чин сэтгэлээсээ хүснэ. Санаандгүй хэлсэн ганцхан үгийг чинь хэдэн арван шөнийн нойроо хугаслан бодож хононо. Үүр цайхыг харуулдан хэвтэхдээ минут тутамд ээлжлэн гэрэлтүүлж цагийн зүүний цохилт бүрээр санан өр зүрх нь шимшрэн байгаа.
Сайн яваагаа л харуулж хоромхон ч гэсэн сэтгэлд нь нар мандаа! Заавал чи сайн явах, чиг явах шалтгаан чинь энэ болог.
Эхийгээ идэж биеждэг аалз мэт аашлан зулгаах гэж сэтгээд хэрэггүй дээ. Одоо хангалттай! Өчнөөн жил өмлөн эмлэн идэж өдий дайтай болсноо санаарай. Нэг л өдөр хачин ихээр баярлуулна даа гэж бодож явалтгүй дээ. Хэрвээ ачилна гэж боддог бол өргөн тэтгэх хугацаа чинь одоо л юм шүү.

Хоолойд торсон өнчин нулимс мэт сэтгэл санаанд нь тээг болохгүйгээр амьдрахсан даа. Бие бие дээ ярисан жижигхэн яриандаа инээлдэн суух тэр хоёрыг харах би хачин их дуртай. Дандаа л тэгээд санаагаа чилээх зүйлгүйгээр хамтдаа инээлдэн үр хүүхдүүд дундаа сууж байгаасай гэж үргэлжлэл нь болон хорвоод амьсгалж яваагийн хувьд ЧИН сэтгэлээсээ хүсдэг билээ.
Comments
Post a Comment