Эрт урьд цагт нэгэн шувуу цагаан сарнайд дурлажээ.тэр сарнайд үнэхээр хайртай байсан учир сэтгэлээ илчлэхээр шийдэж очиход сарнай түүнийг ер тоосонгүй .Гэвч шувуу шантралгүйгээр өдөр болгон ирж гуйна.Шувуу хайрынхаа төлөө цаг ямагт тэмцэж байсан уир Сарнай:Би улаан өнгөтэй болох тэр цагт л чамайг хайрлах болно гэжээ.цагаан сарнай өнгөө солин улаан болно гэдэг нь бүтэшгүй зүйл байсан учир шувуу зориг гарган өөрийн далавчаа гэмтээн цагаан сарнай дээр хайр итгэл шингэсэн бүлээн цусаа дусааж улаан болгож орхилоо.Тэр үед л сарнай шувууг өөрт нь ямар их хайртай байсныг ойлгосон ч хайрынхаа төлөө үнэнчээр тэмцсэн хөөрхий шувуу аль хэдийнээ хорвоог орхисон байлаа. ------ Хожимдсон ухааралтай учрахгүйн төлөө таныг хайрлаж буй хүний хайр болон мэдрэмжийг хэзээд хүндлэх хэрэгтэй.
Энгийнээс энгийн