Skip to main content

Яах гэж??

Яах гэж юуны тулд хүн болж төрсөн юм бол? Яах гэж юуны тулд эмэгтэй хүн болсон юм бол? Яах гэж юуны тулд хүүхэд нь болж төрсөн юм? Яах гэж юуны тулд хүний дүү болж төрсөн юм бэ? Яах гэж юуны тулд хүний эгч болж төрсөн юм? Яах гэж юуны тулд хүний найз нөхөд болдог юм? Яах гэж юуны тулд хүний эхнэр болж хүнтэй сууж байгаа юм? Яах гэж юуны тулд ээж болсон юм? Яах гэж юуны тулд хадмын босго давж бэр болсон юм? Яах гэж юуны тулд ажлын хамт болон болсон юм? Яах гэж юуны тулд тэр хоёрын хүүхэд болсон юм? давуу тал? Яах гэж юуны тулд тэр хүмүүстэй байгаа юм? давуу сул тал?
Хүн яагаад зөвхөн өөрийгөө жаргах гэж жаргаах гэж ирсэн мэт мунхагладаг юм бэ? Ганц л жаргалтай сайхан байдаг төрөл юмуу? хүний төрөл? жаргах гэж эмэгтэй хүн болж төрдөг юм уу? асарч тэтгүүлэх гэж л чи хүний хүүхэд дүү болсон гэж үү?..... Дандаа л сайн сайхан байна гэж юу байх билээ дээ. Жаргалыг нь эдлэх, Зовлонг нь үүрэхээр ирдэг. Жаргамаар нэг л сайхан талыг нь харж түүндээ шунан дурлаж сонгодог. Гэтэл хэт хөөрөлтэй үедээ түүнийгээ дагаж ирэх хар бараан сүүдэртэй талыг нь бодолгүй өнгөрөөсөн байдаг. Үнэндээ юм л хойно хоёр талтай магадгүй тэрнээс олон талтай ч юм билүү.... Дан ганц амар тайван байлгаж жаргаах юм байхгүй дээ дандаа л хорших.. нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлж бий болдог болохоор дан ганц жаргал ямар ч амтгүй бизээ.
.. Хааяа нэг загнах гэж.. гар хөлийн үзүүртээ зарах гэж.. ханхаарал халамж авах гэж.. араар чинь муу хэлэх гэж.. чамтай маргалдах гэж.. чамайг тайван суулгахгүй гэж.. өмнөх амьдралын хэв маягаас чинь салгах гэж л.. чамаас байхгүй юмыг чинь нэхэх гэж.. хэнтэй ч хуваамгүйг чинь булаах гэж.. ядаргаатай зовлонгоо тоочих гэж.. залхмаар хов ярих гэж.. дургүй бүхнийг чинь хийлгэх гэж.. нойргүй хоолгүй хонуулах гэж.. л тэд чамтай хамт байгаа. Энэ мэтийн ойр зуурын бага сага лай гайтай юмс бол хүн бүхэнд янз бүрээр байдаг л юм. Энэ бүхнийг л дааж байж тэднээс ирэх тэр их жаргалыг авах эрхтэй болдог юм даа.
Гэхдээ сана өөрөө ухаантай байх тусам өөрт чинь ирэх энэ бүх дагавар зовлон арай багасдаг юм болов уу даа..
Багахан асуудал үүсэж нэг л юм болохгүй болоод санаанд нь нийцэхгүй бол дааж давашгүй ганц чамд ирсэн зовлон мэтээр нээх эмзэглэж хүлээж авч уурлаж буримдах хэрэг, шаардлага байхгүй гэдгийг л хэлэх л гэсэн юм.

Comments

Popular posts from this blog

Монголын хуримлах ёсон

Найр найрын дундаас хамгийн халуун дотно, сүр жавхлантай, чухал билэгдэлтэй бөгөөд насан туршид ганц удаа тэмдэглэдэг нь хурим юм. Хэдийгээр хоёр талын сүйт бүсгүй, хархүү хоёр ёс заншил дагадаггүй байсан ч, өөрийн болон хадмын талын эцэг эх, уригдах зочид, монгол уламжлалаа хүндэтгэн хуримыг жамынх нь дагуу ёслол төгөлдөр гүйцэтгэх нь зөв юм. Хуримын цайллага хэрхэн болсноор залуу хосын амьдралын цаашдын зам мөрийг тодорхойлдог монгол ёс заншил өнөөдөр ч хадгалагдсаар байгаа. Доор өгүүлсэн ёс заншлыг хот газар бүгдийг нь үйлдэх боломжгүй учраас, заримыг нь орлуулан ёслож болно. Бэр болон хүргэн шинжих ёс Монголчууд эрт үеэс охиноо хадамд гаргахын өмнө хүргэн болох хүнээ шинжиж сайн хань болох хүн мөн үү гэдгийг урьдчилан мэдэцгээдэг байжээ. Айл гэрийн сүлд, өмөг түшиг болсоор ирсэн эзэн хүний таван шинж байдаг. Алсын хараатай, холч ухаантай, өршөөнгүй сэтгэлтэй, эв найртай, эрхэмсэг ёсыг сахиж чадвал өрх гэрийн эзэн болж чадна гэж үздэг. Хүүхний эцэг эх ивээл жилтэй хүнийг с...

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

ТИТЭМ ҮГ - “Зориг Эс Хүрвэл Ухаан Эс Хүрнэ”

  Монголын хүүхэд залуус бүгдээрээ суу билэгтэн болж чадахгүй ч сурч мэдсэн, ажилсаг бүтээлч, зөв хүн байж лавтай чадна. Аливаа зүйлийг бүтээхэд биеэ мэдэх мэдэл, өөртөө итгэх итгэл, эр зориг хэрэгтэй. “Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал” гэсэн монгол үг бий. Биеэ мэдэх гэдэг нь бүтээх үйлс, хүрэх зорилгоо ухаандаа бодон тунгааж, сэтгэлдээ мэдэрч, тэр бүгдээ бүтээх өөрийн чадал бололцоондоо гүн бат итгэх, улмаар эргэлт буцалтгүй итгэл үнэмшил болгох хувь хүний чадвар юм. “Биеэ мэдэж, бяраа таних”-ыг өвөг дээдэс бидэнд сургамжлан захисан. Энэ нь биеийн бярыг хэлэхээсээ ухааны бядаа танихыг илүүтэй бодсон хэллэг юм. Тэгээд ч биеийн бөхөөр нэгийг давна, ухааны бөхөөр олныг давна гэж хэлэлцэж ирсэн нь эрдэм ухааныг эрхэмлэх гүн гүнзгий утга агуулгатай билэг сургаал билээ. Өөртөө итгэх гэдэг нь өөрийн хүчиндээ итгэх ухаан чадал, сэтгэлийн тэнхээ, үйлдлийн даац билээ. Сурах, бүтээх чамбай хүсэл төрж, даацтай зорилго өмнөө тавьсан бол түүнийхээ төгс үр дүнг үзэх өөрийн итгэл гуй...