Skip to main content

Таалагдсан тул хадгалав.

Далжигнасан юмнууд дандаа олуулаа байдаг. Нийлж хүн муулна, хор хутгана, мэдсээр байж мэдээгүй Дүлзэн царайлна. Ганцаараа бол хэн ч биш. Өөрсдийгөө юу гэж нэрлэнэ үү хамаагүй. Цагаа тулахад бүгд бөгс бөөрөө ухалцана, бие биенээ хорлоно.

Харин жинхэнэ хүмүүс ихэвчлэн ганцаараа байдаг. Эрүүлээр бодож тунгаана, хүмүүжил сайтай, орилж чарлаад явдаггүй, харахад нүдэнд дулаан. Заримдаа бага зэрэг гунигтай эсвэл ядарсан юм шиг боловч ард нь асар их хүч чадал нуугдаж байдаг.

Тэд өөрсөд шигээ хүмүүстэй уулзаж, цагийг өнгөрөөхийг хүсдэг. Мөнгө ярьсан газар удаан тогтдоггүй.

Тэд бусдыг өөрсөд шигээ шудрага гэж хардаг тул ихэвчлэн мэхлүүлэх, алдах, сэтгэл санаагаар унах эрсдэлтэй. Гэлээ ч тэр болгон нурам дотроос дахин босч ирцгээдэг.

Орчин үеийн нийгмийн үзэл санаа тэдэнд падгүй. Тэдэнд ямар нэгэн үзэл бодлыг тулгах аргагүй. Ийм хүмүүс эрэгтэй, эмэгтэй ялгаагүй хажууд нь амар тайван байх хэн нэгнийг эрэлхийлнэ.

Амар тайван гэдэг нь хурц араншин, экстримгүй гэсэн үг биш. Зүгээр л хажууд итгэж болох, хуурахгүй, худалдахгүй байхыг хэлнэ. Тийм нь ховор тул ихэвчлэн ганцаараа явна.


Эх Сурвалж Баярсайхан Монгол

Comments

Popular posts from this blog

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

Санаж явахад илүүдэхгүй үгс

Энд тэдээс дуусан сайхан агуулгатай өвөрмөгц хэллэгтэй  сэтгэлд хүрсэн  ишлэлүүд байгаа юм аа. Бөөнд нь оруучихая. Бодож байснаас арай л их бичвэртэй болоод байх шиг байна. ЮУ ХЭЛЖ БАЙГААГААС НЬ ИЛҮҮТЭЙ ЯАЖ ХЭЛЖ БАЙГАА НЬ ЧУХАЛ Ш ДЭЭ   ************************************************************** Сэтгэл байвал усан дээр ч гал асаана Сэтгэл дутвал тосон дээрч гал асахгүй  ***************************************************************** Түүхэндээ төв халхуудын сор сор хүмүүсийг хамгийн их устгаж байсан нь тодорхой ба йж байгаа царайнаас нь харахад л... *************************************************************** Үг бол амьтай бас сүнстэй. Тэр хэрээрээ бидний хувь заяаг хөтлөж, хөглөж байдгийг сануулах гэсэн юм аа.  Монголчууд бид чинь эртнээс агуу их билэгдлийн философтой амьдарч, түүгээрээ оршин тогтнож ирсэн ард түмэнсэн дээ уг нь  Амны билгээс ашдын билэг үүснэ гэж байгаа юм ш дээ. **************************************************...

Зүү Утас

Өнөөдөр хичээл тараад гадаа ийм сайхан байхад алхаад харья гэж бодоод л явж байлаа. Тэгсэн нүдний буланд нэг дэлгүүрийн хаяаг тороод болддоггүй шүү. Туслах материалын дэлгүүр гэх юм уу тийм дэлгүүр байсан юм. Жижиг шүр зүү утас даавуу бүс тоног гээд л тиймэрхүү юм байдаг.Тэгээд орж 2цаг шахуу байж байгаад гарч ирлээ.    Хууч сэдрээд үйл урламаар болоод баахан л юм авчихлаа. Тэгээд оройжингоо нөгөө хэдтэйгээ ноцолдож инээдтэй инээдтэй л юм хийлээ.  Ойрд ерөөсөө гар хүрээгүй байсан болохоор сайхан байлаа.   Эмэгтэй юм гэсэндээ бас зүү утас нийлүүлэх дуртай байх юм аа чаавааас :) .  Хөдөлмөр гэдэг хичээлд олон жил суусан ч  ганц сурсан юм нь зүү ороох оёдлоо байсан юм Тэгсэн бүүр мартах шахсан байна ш дээ.Тэгээд өөрийн дуртай жакэтны дотор энгэрт нь нэг жаахан арга билэг оёчихлоо.     Нетээр жаахан хайж зураг харсан чинь нэг хүн нөхрийнхөө хослолын энгэрт love you гээд оёчихсон зураг хөөрхөн санагдлаа. Би бол цамцных нь ханцуйн товчны...