Skip to main content

Бүсгүй хүнд зөөлөн ааль зохидог /Таалагдсан тул хадгалав/

Бүсгүй хүнд зөөлөн ааль зохидог

Эмэгтэй хүнийг ухааныг нь гартал битгий айлгаж байгаарай. Эмэгтэй хүнээс эрчүүд минь ухаан битгий нэх. Чиний хань заавал ухаантай, нэг их эрдэмтэй байх албагүй. Хоёр эрдэмтэй хүн суухаар ахуй гэж байхгүй болдог юм билээ.
 Би тийм амьдралыг харсан. Ер нь эмэгтэй хүнд зөөлөн ааль зохидог юм. Учир нь эрчүүд гэдэг чинь өрөвдмөөр амьтад шүү дээ. Хөөрцөглөж яваад согтуу ирээд агсам тавимаар болоход нь эхнэр нь аядуухан байгаад, үнсчихвэл нам болоод унтаад өгнө. Харин үүний оронд “Архинаас гар, чамаас сална, амьдарч чадахгүй” гэвэл улам л асаад байна. Аргадахуй, хайрлахуй гэдэг чинь л хүнийг хүн болгодог юм. Би эр хүн учраас эр хүндээ хайртай. Гэхдээ л би эмэгтэй хүнд илүү хайртай. Би ижийтэй, ханьтай, охидтой учраас эмэгтэй хүнийг их боддог. Эмэгтэй хүнийг хайрлаад л байвал өнгө ороод л байна. Бас ухаан суугаад л байна. Тэд үгэнд их эмзэглэнэ. Нэг сайхан үг сонссон эмэгтэй хүн өдөр байтугай сардаа баясгалантай явдаг юм байна л гэж боддог. Монголчууд сайн эмийг ингэж шинждэг. “Шивнэж хэлсэн ч дуулдаг, чимхэж өгөвч цаддаг, гэзгэн бие намуухан, гэдсэн бие нарийхан” гэж байгаа юм. Харин муу эмийн шинж нь “Гэзгэн бие сэгсгэр, гэдсэн бие цүдгэр, чихэж өгөвч цадахгүй, хашгирч хэлэвч дуулахгүй” гэдэг юм. Бас эмэгтэй хүний ховорхон нандин нулимс ямар хэцүү гэж санана. Эхийн нулимс тэр тусмаа ямар үнэтэй билээ. Би “Зовсон сүү”-ндээ “Хамгийн тэнэг хүн эхийнхээ нулимсаар хирээ угаадаг” гэж бичсэн. Хүнийг мэлмэртэл нь уйлуулчихаад “За боль, одоо болно” гээд харааж сууж болохгүй. Эр хүн битгий тэгээсэй, харин эмэгтэй хүн зөөлөн байх хэрэгтэй гэж санадаг. Тиймээс л эмэгтэй хүнд зөөлөн ааль зохидог юм шүү гэж хэлсэн хэрэг.
- Б.Лхагвасүрэн

Comments

Popular posts from this blog

Монголын хуримлах ёсон

Найр найрын дундаас хамгийн халуун дотно, сүр жавхлантай, чухал билэгдэлтэй бөгөөд насан туршид ганц удаа тэмдэглэдэг нь хурим юм. Хэдийгээр хоёр талын сүйт бүсгүй, хархүү хоёр ёс заншил дагадаггүй байсан ч, өөрийн болон хадмын талын эцэг эх, уригдах зочид, монгол уламжлалаа хүндэтгэн хуримыг жамынх нь дагуу ёслол төгөлдөр гүйцэтгэх нь зөв юм. Хуримын цайллага хэрхэн болсноор залуу хосын амьдралын цаашдын зам мөрийг тодорхойлдог монгол ёс заншил өнөөдөр ч хадгалагдсаар байгаа. Доор өгүүлсэн ёс заншлыг хот газар бүгдийг нь үйлдэх боломжгүй учраас, заримыг нь орлуулан ёслож болно. Бэр болон хүргэн шинжих ёс Монголчууд эрт үеэс охиноо хадамд гаргахын өмнө хүргэн болох хүнээ шинжиж сайн хань болох хүн мөн үү гэдгийг урьдчилан мэдэцгээдэг байжээ. Айл гэрийн сүлд, өмөг түшиг болсоор ирсэн эзэн хүний таван шинж байдаг. Алсын хараатай, холч ухаантай, өршөөнгүй сэтгэлтэй, эв найртай, эрхэмсэг ёсыг сахиж чадвал өрх гэрийн эзэн болж чадна гэж үздэг. Хүүхний эцэг эх ивээл жилтэй хүнийг с...

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

ТИТЭМ ҮГ - “Зориг Эс Хүрвэл Ухаан Эс Хүрнэ”

  Монголын хүүхэд залуус бүгдээрээ суу билэгтэн болж чадахгүй ч сурч мэдсэн, ажилсаг бүтээлч, зөв хүн байж лавтай чадна. Аливаа зүйлийг бүтээхэд биеэ мэдэх мэдэл, өөртөө итгэх итгэл, эр зориг хэрэгтэй. “Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал” гэсэн монгол үг бий. Биеэ мэдэх гэдэг нь бүтээх үйлс, хүрэх зорилгоо ухаандаа бодон тунгааж, сэтгэлдээ мэдэрч, тэр бүгдээ бүтээх өөрийн чадал бололцоондоо гүн бат итгэх, улмаар эргэлт буцалтгүй итгэл үнэмшил болгох хувь хүний чадвар юм. “Биеэ мэдэж, бяраа таних”-ыг өвөг дээдэс бидэнд сургамжлан захисан. Энэ нь биеийн бярыг хэлэхээсээ ухааны бядаа танихыг илүүтэй бодсон хэллэг юм. Тэгээд ч биеийн бөхөөр нэгийг давна, ухааны бөхөөр олныг давна гэж хэлэлцэж ирсэн нь эрдэм ухааныг эрхэмлэх гүн гүнзгий утга агуулгатай билэг сургаал билээ. Өөртөө итгэх гэдэг нь өөрийн хүчиндээ итгэх ухаан чадал, сэтгэлийн тэнхээ, үйлдлийн даац билээ. Сурах, бүтээх чамбай хүсэл төрж, даацтай зорилго өмнөө тавьсан бол түүнийхээ төгс үр дүнг үзэх өөрийн итгэл гуй...