Skip to main content

9/1

Ес дүгээр сарын нэгэн
Өглөө хоёр дүүг нээлтэнд нь хүргэж өглөө. Ямар хөөрхөн юм бэ жаахаан маамуунууд ... ээж аавууддаа хөтлүүлээд сурагч болох гээд л... зургаан жилийн хөдөлмөр нь сургуулийн босго давах гээд л... нөхдүүд юу болоод байгааг мэдэж байгаа ч юм уу үгүй ч юм уу!?... хүүхдүүд ангийхандаа яарч хэн ямар болсон бол? би өсөө боловуу? ... гэлцэн биестээ яарсаар уулзаж байгаа нь... бүх юм нь цоо шинэхэн... эргээд олдохгүй сайхан мөчийг харж нилээд зогслоо.
  Оюутнууд хүртэл хөөрхөн гэдэг нь эргэлдээд л байж байгааг нь... сайхан ч нас болдоо... би нээрээ том болчихжээ.
   Сургууль янз бүрийн л байх юм. Хүмүүс ч гэсэн дээ. Хүүхдүүдээ ялгаж сургах гээд л төлбөр мөнгийг нь өсгөөд л... тавь жаран хүүхэд нэг ширээнд гурвалж энэ тэр байхад... би ямарт нь өгдөг болох вэ?!!!!!!! ....Аргагүй л дээ. Хүүхэдийнхээ боловсролд мөнгө зарцуулах зөв л дөө гэхдээ бас учиртай байх хэрэгтэй л болов уу?
... Бритш скул американ скулд ч юм уу өгмөөр л байна ш дээ... Үнэтэй эд эдэлдэг л байг л дээ. Гэхдээ эдэлж байгаа эдээ гайхуулж бахархаж түүгээрээ өрсөлддөг үнэлдэг нь тэнэг байна. Зүгээр л эдлээч чадаж байгаа юманд аргагүй. Толгой нь хоосонтоод тооноос өөр юм мэдэхгүй болохоороо тэнэглээд байгаа юм болов уу. Тоо л мэдвэл мундаг байдаггүй олимпиадын бэлтгэлд явдаг бол л сүрхий байдаг ч юм биш ш дээ... Тийм сэтгэхүйтэй хүүхдүүдтэй хамт өгөх бас учир дутагдалтай юм даа... ммм хаха юу вэ!? Боль! Боль!

Есөн сарын нэгэн юу болоод хадуурчихав?

Comments

Popular posts from this blog

Монголын хуримлах ёсон

Найр найрын дундаас хамгийн халуун дотно, сүр жавхлантай, чухал билэгдэлтэй бөгөөд насан туршид ганц удаа тэмдэглэдэг нь хурим юм. Хэдийгээр хоёр талын сүйт бүсгүй, хархүү хоёр ёс заншил дагадаггүй байсан ч, өөрийн болон хадмын талын эцэг эх, уригдах зочид, монгол уламжлалаа хүндэтгэн хуримыг жамынх нь дагуу ёслол төгөлдөр гүйцэтгэх нь зөв юм. Хуримын цайллага хэрхэн болсноор залуу хосын амьдралын цаашдын зам мөрийг тодорхойлдог монгол ёс заншил өнөөдөр ч хадгалагдсаар байгаа. Доор өгүүлсэн ёс заншлыг хот газар бүгдийг нь үйлдэх боломжгүй учраас, заримыг нь орлуулан ёслож болно. Бэр болон хүргэн шинжих ёс Монголчууд эрт үеэс охиноо хадамд гаргахын өмнө хүргэн болох хүнээ шинжиж сайн хань болох хүн мөн үү гэдгийг урьдчилан мэдэцгээдэг байжээ. Айл гэрийн сүлд, өмөг түшиг болсоор ирсэн эзэн хүний таван шинж байдаг. Алсын хараатай, холч ухаантай, өршөөнгүй сэтгэлтэй, эв найртай, эрхэмсэг ёсыг сахиж чадвал өрх гэрийн эзэн болж чадна гэж үздэг. Хүүхний эцэг эх ивээл жилтэй хүнийг с...

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

ТИТЭМ ҮГ - “Зориг Эс Хүрвэл Ухаан Эс Хүрнэ”

  Монголын хүүхэд залуус бүгдээрээ суу билэгтэн болж чадахгүй ч сурч мэдсэн, ажилсаг бүтээлч, зөв хүн байж лавтай чадна. Аливаа зүйлийг бүтээхэд биеэ мэдэх мэдэл, өөртөө итгэх итгэл, эр зориг хэрэгтэй. “Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал” гэсэн монгол үг бий. Биеэ мэдэх гэдэг нь бүтээх үйлс, хүрэх зорилгоо ухаандаа бодон тунгааж, сэтгэлдээ мэдэрч, тэр бүгдээ бүтээх өөрийн чадал бололцоондоо гүн бат итгэх, улмаар эргэлт буцалтгүй итгэл үнэмшил болгох хувь хүний чадвар юм. “Биеэ мэдэж, бяраа таних”-ыг өвөг дээдэс бидэнд сургамжлан захисан. Энэ нь биеийн бярыг хэлэхээсээ ухааны бядаа танихыг илүүтэй бодсон хэллэг юм. Тэгээд ч биеийн бөхөөр нэгийг давна, ухааны бөхөөр олныг давна гэж хэлэлцэж ирсэн нь эрдэм ухааныг эрхэмлэх гүн гүнзгий утга агуулгатай билэг сургаал билээ. Өөртөө итгэх гэдэг нь өөрийн хүчиндээ итгэх ухаан чадал, сэтгэлийн тэнхээ, үйлдлийн даац билээ. Сурах, бүтээх чамбай хүсэл төрж, даацтай зорилго өмнөө тавьсан бол түүнийхээ төгс үр дүнг үзэх өөрийн итгэл гуй...