Өнөөдөр өчигдрөөс өөр цаг хугацаа урсан өнгөрөх хором бүр нэгэн шинэ ухаарал төрүүлж хорвоог харах өнцөг солигдож байх юм. Энэ нь сайхан ч юм шиг эсвэл бүүр утгагүй намайг бохирдуулах мэт. Гэнэн цагаахан нас минь алслаж барагийн юманд эмзэглэх нь багасаж дээ . Нэгэн бодлын үзүүрт сэтгэл зайтай уужуу болж буй мэт боловч олон олон үнэн бишийг үзсээр дасаж дархлаа сууж эмзэглэхээ байлаа. Энэ худал хуурмаг дотроос өөрийгөө ч олохоо байсан үнэн зөв гэдгийг таг мартсан хүмүүс дийлэнх нь болж бурууг зөв гэж үзсээр л . Би ч бас төөрчихсөн хэзээ ч хаана ч байж болошгүй, хүлээн зөвшөөршгүйг харсаар сонсоор хараа минь харалган болж хоёр чих минь сэртэлзэхээ байсан. Гэхдээ үнэн зөв байдагт итгэх гэж түүний эрэлд гарч яваа. Жинхэнэ сайн сайхан баяр баяслыг хүсэмжлэх ч буруу газраа хялбар гэх хэзээ ч жаргалд үл хүргэх өргөн замаар хэсүүчлэн явааагаа ухааран нарийн нэгэн жимийг эрж явна. Хэтэрхий олон хүн төөрсөн бололтой төөрөгдлийн зам хэтэрхий тодорч...
Найр найрын дундаас хамгийн халуун дотно, сүр жавхлантай, чухал билэгдэлтэй бөгөөд насан туршид ганц удаа тэмдэглэдэг нь хурим юм. Хэдийгээр хоёр талын сүйт бүсгүй, хархүү хоёр ёс заншил дагадаггүй байсан ч, өөрийн болон хадмын талын эцэг эх, уригдах зочид, монгол уламжлалаа хүндэтгэн хуримыг жамынх нь дагуу ёслол төгөлдөр гүйцэтгэх нь зөв юм. Хуримын цайллага хэрхэн болсноор залуу хосын амьдралын цаашдын зам мөрийг тодорхойлдог монгол ёс заншил өнөөдөр ч хадгалагдсаар байгаа. Доор өгүүлсэн ёс заншлыг хот газар бүгдийг нь үйлдэх боломжгүй учраас, заримыг нь орлуулан ёслож болно. Бэр болон хүргэн шинжих ёс Монголчууд эрт үеэс охиноо хадамд гаргахын өмнө хүргэн болох хүнээ шинжиж сайн хань болох хүн мөн үү гэдгийг урьдчилан мэдэцгээдэг байжээ. Айл гэрийн сүлд, өмөг түшиг болсоор ирсэн эзэн хүний таван шинж байдаг. Алсын хараатай, холч ухаантай, өршөөнгүй сэтгэлтэй, эв найртай, эрхэмсэг ёсыг сахиж чадвал өрх гэрийн эзэн болж чадна гэж үздэг. Хүүхний эцэг эх ивээл жилтэй хүнийг с...

Comments
Post a Comment