Skip to main content

Зориг Эс Хүрвэл Ухаан Эс Хүрнэ

Ингээд л шинэ он гарчлаа даа. Шинэ оны шинэхэн өдөр минь ээ
31нд их хөөрхөн хөөрхөн юмс боллоо доо. Нэг л яаруу сандруу хүн яарч сандарсаар байгаад л ямарч байсан бүгдийг амжуулсан. Зөв буруу нь мэдэгдэхгүй юм хийсээр байтал яг он гарах үед их жаргалтай болсон. Яг л тэр тэнгэрт гялбалзах солиут мэт энэ жил надад жаргалыг мэдрүүлэх  зүйлс олон тохиолдоосой. Солиут буудах тийм сайхан гэдгийг анх удаагаа л мэдлээ. Яг л ид шидийн орон гэж тийм байдаг байх даа гэмээр ммм....
Энэ жил ихийг сурмаар байна. Ер нь "Сур сур бас дахин сур" гэдэг уриан доор өнгөрүүлнээ. Одоо сурахгүй бол хэзээ сурах билээ дээ. Сурах их үйлсийн минь хүчийг буухуулах гол хүчин зүйл сэтгэл санааны  байдал. За тэгээд энэ сэтгэл санаанд Бодол,Зүрх хоёр нөлөөлөнө. БОДОЛын зүгээс гэвэл юу ч хийх битгий хэл амьдрах ч утгагүй санагдтал авч байгаам даа ёстой нэг. ЗҮРХний зүгээс гэвэл  хэн нэгнийг нэхнэ эсвэл бүтэхгүй дурлалын догдлолоор дүүрнэ. Энэ жилийн хувьд бодолыг цөөлөх, зөвийг бодох харин зүрхний хувьд яаруулахгүй байхыг хүсэж найз бүсгүй болох бэлтгэлээ базаах арга хэмжээ авбал ямар байна даа. Нэгтгэвэл "Уужуу байя".Бодол, зүрх  минь сэтгэл санааг тогтвортой байлгавал уйгагүй хичээл зүтгэлээр Ихийг сурж мэдэж авах нь гарцаагүй бизээ. Болноо гэсэн сэтгэлтэй, Сурнаа гэсэн тэмүүлэлтэй , Чаднаа гэсэн итгэлтэй байгаарай.☺☺

Comments

Popular posts from this blog

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

Санаж явахад илүүдэхгүй үгс

Энд тэдээс дуусан сайхан агуулгатай өвөрмөгц хэллэгтэй  сэтгэлд хүрсэн  ишлэлүүд байгаа юм аа. Бөөнд нь оруучихая. Бодож байснаас арай л их бичвэртэй болоод байх шиг байна. ЮУ ХЭЛЖ БАЙГААГААС НЬ ИЛҮҮТЭЙ ЯАЖ ХЭЛЖ БАЙГАА НЬ ЧУХАЛ Ш ДЭЭ   ************************************************************** Сэтгэл байвал усан дээр ч гал асаана Сэтгэл дутвал тосон дээрч гал асахгүй  ***************************************************************** Түүхэндээ төв халхуудын сор сор хүмүүсийг хамгийн их устгаж байсан нь тодорхой ба йж байгаа царайнаас нь харахад л... *************************************************************** Үг бол амьтай бас сүнстэй. Тэр хэрээрээ бидний хувь заяаг хөтлөж, хөглөж байдгийг сануулах гэсэн юм аа.  Монголчууд бид чинь эртнээс агуу их билэгдлийн философтой амьдарч, түүгээрээ оршин тогтнож ирсэн ард түмэнсэн дээ уг нь  Амны билгээс ашдын билэг үүснэ гэж байгаа юм ш дээ. **************************************************...

Зүү Утас

Өнөөдөр хичээл тараад гадаа ийм сайхан байхад алхаад харья гэж бодоод л явж байлаа. Тэгсэн нүдний буланд нэг дэлгүүрийн хаяаг тороод болддоггүй шүү. Туслах материалын дэлгүүр гэх юм уу тийм дэлгүүр байсан юм. Жижиг шүр зүү утас даавуу бүс тоног гээд л тиймэрхүү юм байдаг.Тэгээд орж 2цаг шахуу байж байгаад гарч ирлээ.    Хууч сэдрээд үйл урламаар болоод баахан л юм авчихлаа. Тэгээд оройжингоо нөгөө хэдтэйгээ ноцолдож инээдтэй инээдтэй л юм хийлээ.  Ойрд ерөөсөө гар хүрээгүй байсан болохоор сайхан байлаа.   Эмэгтэй юм гэсэндээ бас зүү утас нийлүүлэх дуртай байх юм аа чаавааас :) .  Хөдөлмөр гэдэг хичээлд олон жил суусан ч  ганц сурсан юм нь зүү ороох оёдлоо байсан юм Тэгсэн бүүр мартах шахсан байна ш дээ.Тэгээд өөрийн дуртай жакэтны дотор энгэрт нь нэг жаахан арга билэг оёчихлоо.     Нетээр жаахан хайж зураг харсан чинь нэг хүн нөхрийнхөө хослолын энгэрт love you гээд оёчихсон зураг хөөрхөн санагдлаа. Би бол цамцных нь ханцуйн товчны...