Skip to main content

Posts

Showing posts from 2017

Өөртөө

Өөртөө үнэнч бай Хэлвэл Хий эс бөгөөс Бүү Хэл. Хэлсэн л бол заавал үйлд. Хэлсэндээ багтаж яв. Үг аманд байхдаа чи үгний эзэн амнаас гараад тэр чиний эзэн. Хүн барагтай л бол бусдад худлаа ярьдаггүй хэлсэн дээ хүрэх гэж ихэд хичээн зүтгэлэг атлаа өөрийгөө бол өлхөн хуурдаг.  зза яг маргааш зза яг дараагийн удаа л больё, өнөөдөр сэтгэл санаа тавгүй байна, өө нэг найзтайгаа уулзахаар болчихлоо..... мянга хол давах шалтаг шалтгаан тоочин байж өөрөө өөрийгөө хуурч мэхлэдэг. Аан яахуу дээ оройтсон ч сунжруулсан ч яаруу сандруу тэгээд л болчихдог юм гэж боддог. Гэвч энэ нь яван явсаар дадал болж араасаа асар их хор нөлөө дагуулдаг. Яахав өчүүхэн бага нэгхэн хоёрхон хааяахан удаа ч гэсэн энэ бол ерөөсөө огт байж болдоггүй асуудал аж. Ухамсарласан ч бай ухамсарлаагүй ч бай бид өөрөө өөртөө хэлснээ биелүүлээгүй тохиолдол бүрт өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмж хумс хумсаар эмтрэн унаж байдаг. Өөртөө итгэх илтгэл гэдэг бол хүний хийж бүтээхийн гол суурь хөдөлгүүр юм. Өөртөө