- Ошо, би тамхи угсруулж татдаг зуршилтай. Орхих гэж зөндөө хичээсэн ч болохгүй юм. Тамхи татах нүгэл үү? - Сохор номингийн довыг уул болгож дөвийлгөх хэрэггүй. Шашны хүмүүс энэ тал дээр үнэн гаргууд. Тамхи татах ердөө л утаа уушгилж, гаргах – Нэгэн зүйл пранаяма (хийн дасгал). Чи болхи аргаар ёог хийж байна гэсэн үг. Эрүүл мэнд, ариун цэвэрт таарамжгүй биз, гэхдээ нүгэл лав биш. Ертөнцөд ганцхан нүгэл бий: Үл сэрэхүй. Бас ганцхан буян бий: Сэрэхүй. Юу ч үйлдсэн түүндээ ажиглагч байр сууриа хадгалбал үйлийн чанар даруй хувирдаг. Үйлийн хэлбэрээс биш, үйлийн цаанах ухамсраас бүх зүйл хамаарна. Үйл өөрөө гэм ч биш, буян ч биш. Хэрэв чи өдөр бүр ухамсар сэхээгүй мөргөл үйлддэг бол мөргөл чинь гэм гэсэн үг. Архи тамхинд донтдог шиг мөргөл залбиралд донтож болно. Нэг өдөр мөргөлөө таслахад өдрийн турш үймэрч хямарч, хоосон оргих жишээтэй. Механик зуршил үүссэн үед чи боол болж, тэр эзэн болдог. Би чиний тамхийг биш, зуршлыг анхаарч байна. Хүн эрх чөлөөн дунд амьдрах учиртай. Зуршилд бариг
Энгийнээс энгийн