Ес дүгээр сарын нэгэн Өглөө хоёр дүүг нээлтэнд нь хүргэж өглөө. Ямар хөөрхөн юм бэ жаахаан маамуунууд ... ээж аавууддаа хөтлүүлээд сурагч болох гээд л... зургаан жилийн хөдөлмөр нь сургуулийн босго давах гээд л... нөхдүүд юу болоод байгааг мэдэж байгаа ч юм уу үгүй ч юм уу!?... хүүхдүүд ангийхандаа яарч хэн ямар болсон бол? би өсөө боловуу? ... гэлцэн биестээ яарсаар уулзаж байгаа нь... бүх юм нь цоо шинэхэн... эргээд олдохгүй сайхан мөчийг харж нилээд зогслоо. Оюутнууд хүртэл хөөрхөн гэдэг нь эргэлдээд л байж байгааг нь... сайхан ч нас болдоо... би нээрээ том болчихжээ. Сургууль янз бүрийн л байх юм. Хүмүүс ч гэсэн дээ. Хүүхдүүдээ ялгаж сургах гээд л төлбөр мөнгийг нь өсгөөд л... тавь жаран хүүхэд нэг ширээнд гурвалж энэ тэр байхад... би ямарт нь өгдөг болох вэ?!!!!!!! ....Аргагүй л дээ. Хүүхэдийнхээ боловсролд мөнгө зарцуулах зөв л дөө гэхдээ бас учиртай байх хэрэгтэй л болов уу? ... Бритш скул американ скулд ч юм уу өгмөөр л байна ш дээ... Үнэтэй эд эдэлдэг л байг л дээ.
Энгийнээс энгийн